”Хүүхэлдэй” аймшгийн киноны дуу гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Нөгөөдөр нээлтээ хийх "Хүүхэлдэй" МУСК-ны хөгжим дээр "Нисванис"-ын Амгаа ажиллажээ. Аяыг "Хүүхэлдэй" киноны уран бүтээлчдэд зориулан бэлдсэн тэрбээр залуу дуучин Солонгыг онцолж уран бүтээлээ нийтэд түгээжээ. Энэ дуу нилээд өвөрмөц болсон төдийгүй, цахим ертөнцөд залуусыг байлдан дагуулж байгаа гэнэ. Хөгжмийн хувьд киноны хөгжим гэдгээ хадгалж чадсан, маш онцлог бүтээл болсон хэмээн кино багийнхан хэлж байсан. Ингээд "Хүүхэлдэй" киноны ОST,  залуу дуучин Солонгын шинэ уран бүтээл болох "Миний хүүхэлдэй" дууг хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top