Аварга загас шиг пуужин харвагч бүтээжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

АНУ-ын Батлан хамгаалах яам шинэ зэвсэг танилцуулав. Гаднах төрхийн хувьд яг л аварга загас мэт харагдах энэ шумбагч пуужин харвагч нь өмнө нь ашиглагдаж байгаагаагүй шинэ технологи юм.

Ойролцоогоор 100 паунд буюу 50 кг жинтэй бичил шумбагч онгоц бөмбөг тээх зориулалттай. Мөн усны мандлаас обьектыг сөнөөхөд зориулагдсан харвагчтай аж.

 Уг харвагч робот алсын удирдлагатай гэнэ. Усны гүнд 300 фит шумбах чадвартай төдийгүй 500 фитийн зайнаас удирдах системтэй юм байна. АНУ-ын Батлан хамгаалахын яамны дэргэдэх цэргийн инженерүүд энэ төхөөрөмжийг үйлдвэрлэхийн тулд 10 жил зарцуулсан бөгөөд нийтдээ 2.6 сая ам.доллар зарцуулжээ.

Зэвсгийг турших ажлыг ойрын хугацаанд хийнэ гэж “Wired” агентлагт бичжээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batuk(202.21.106.107) 2015 оны 01 сарын 20

WW3 boloh ch duhuul bn daa ter uyed yaj iij bgaad americt bj bh ymsan

0  |  0
Top