Фото: ”Хүүхэлдэй” аймшгийн киноны зураг авалтын хэсгээс

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Аймшгийн өгүүллэгийн чиглэлээр бүтээлээ туурвиж, хоёр ч ном гаргаад байгаа Ц.Ууганбаярын өөр нэгэн зохиол бүрэн хэмжээний уран сайхны кино болж үзэгчдэд хүрэхээр бэлэн болжээ. Өмнө нь түүний “Зоорь” өгүүллэгээс сэдэвлэсэн ижил нэртэй кино гарч байсан. Тэгвэл энэ удаад “Зоорь 2” номонд нь багтсан “Хүүхэлдэй” өгүүллэгээс сэдэвлэн бүтээж буй ижил нэртэй кино дэлгэцэнд гарах гэж байна. Тус киноны найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолчоор “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан ажиллажээ. Харин гол дүрд Н.Мөнхсоёл, Ө.Мөнгөнтулга, СТА М.Саранцэцэг нар тоглож байгаа юм байна.


“Хүүхэлдэй” аймшгийн кино нэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийх юм байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top