Гурван сая дахь иргэнийг программаар тодруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

 Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авахаар бэлтгэл ажлаа базаагаад байгаа.  Хүмүүсийн дунд гурван сая дахь иргэнийг хэрхэн бүртгэх, хэзээ төрөх талаар олон эргэлзээ төрөөд байна. Тэгвэл энэ сарын 19-ний өдрийн 00:00 цагаас төрөлтийн мэдээллийг дэлгэрэнгүй бүртгэлээр авч эхлээд байгаа юм. Иймд бүх амаржих газрууд, мөн төрөлт хүлээж авдаг хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэгт дэлгэрэнгүй бүртгэлийн программыг суулгасан байна. Тус программын дагуу төрсөн эхчүүдийг нэрээр нь бүртгэж, Үндэсний статистикийн хороо руу 12 цагаар мэдээллийг өгч эхлээд байгаа юм.

Хөдөө орон нутагт ч энэ программыг суурилуулсан байна. Одоогийн байдлаар бүртгэл мэдээллийн ажлыг зохион байгуулах талаар бүх амаржих газруудын удирдлагууд, эмч ажилтнуудад зөвлөмж өгсөн байна. Мөн Стандарчилал , хэмжил зүйн газрын цагаар төрөх өрөөнүүдийн цагийг тохируулсан байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TSAG(203.194.114.41) 2015 оны 01 сарын 21

Umnu ni turux uruunii tsag xudlaa yavj bsan gesen ug uu.

0  |  0
Top