“Саусгоби сэндс”, Жастин Капла нарын шүүх хурал маргааш болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

“Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байгаа.  Тус компанийн удирдлагууд 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн аж.  Тус хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 22-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд 9:00 цагаас болох тов гарсан байна. Уг хэрэг нь онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг бөгөөд хэргийн холбогдогч нарт мөрдөн байцаалтын шатанд гадагшаа явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Тус компанийн дансуудыг битүүмжилсэн байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
з(202.21.118.98) 2015 оны 01 сарын 21

гадаадын компаниудаас татвараа бүрэн авах хэрэгтэй шдэ. юундаа хэдэн тэрбум болтол нь хүлээдэг байнаа. татварын алба ажлаа хийгээчээ. Тухайн нөхөрт хариуцлага тооцох хэрэгтэй байна.илрүүлсэн нөхрийг шагнах хэрэгтэй шдэ.

0  |  0
Top