Оросын усан онгоц АНУ, Кубыг тагнасан гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Оросын усан онгоц Кубын Гавана хотын эрэгт тагнуул хийсэн тухай мэдээлэл цацагдав. Энэ үеэр АНУ, Кубын хооронд дипломат яриа хэлэлцээр болж байсан тухай “AFP” дамжуулжээ. ОХУ-ын Ливтер Леонов CCB-175 байлдааны усан онгоц өнгөрсөн амралтын өдрүүдэд Кубын эрэгт удаа дараа дөхөн очиж, богино долгионоор мэдээлэл хулгайлж байсан гэв. Энэ тухай АНУ-ын хэвлэлүүд мэдээлэхээс өмнө Кубын ганц нэг сонинд хэвлэгдсэн гэжээ.

 Харин Оросын тал уг мэдэгдлийг эрс няцааж Леонов усан онгоц хөлгийн багийнхнаа Кубын эргээс зөвшөөрлийн дагуу авч, Хар тэнгис рүү буцах гэж байсныг эргийн хамгаалалтын албанд бичигдэж үлдсэн яриа гэрчилнэ гэсэн байна.

Зарим эх сурвалжид тэмдэглэснээр Оросын энэхүү завь тэртээ 1980-аад оноос эхлэн Куба, АНУ-ын зарим уулзалтын үеэр тагнуулын ажил гүйцэтгэдэг байсан гэнэ. Анх 1980 оны хавар АНУ, Кубын дээд хэмжээний уулзалт болох үед хүйтэн дайныг хэрхэн зогсоох тухай санал яригдаж байжээ. Энэ үед Зөвлөлтийн CCB-175 усан онгоц Гавана хотод туршуул хийж байсныг гэрчлэх хэд хэдэн гэрэл зураг байдаг гэнэ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top