ХСҮТ-ийн төсвийг олгохгүй бол шүүхэд хандана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг барихад нийт 3.1 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар 2010 онд тооцоо гаргасан. Харин энэ хөрөнгийг УИХ-аас батламжилсан ч эргүүлэн татсан. Энэ асуудлыг дахин хэлэлцэж байгаа бөгөөд энэ хөрөнгө шийдэгдэж чадахгүй бол гүйцэтгэгч “Суурь” компанийн зүгээс шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.  “Суурь” компанийн хувьд өөрсдөө хөрөнгө гарган ажлыг хийсэн бөгөөд барилгын төсөв хөрөнгө 5 жилийн өмнө орох ёстой байсан ч эхний ээлжинд 2 тэрбум төгрөгийг цувуулан өгчээ. Тиймээс тус компани санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж өгөхийг шаардаж байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.11.226) 2015 оны 01 сарын 21

yasan ch ih shuuhdej bna daa chinbold mini

0  |  0
Top