”Samsung”-ын дараагийн ухаалаг утас”S6” удахгүй гарна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Технологийн гегантуудын нэг "Samsung" корпораци дараачийн ухаалаг утас буюу "Galaxy S6" загвараа үйлдвэрлэхээр зэхэж байгаа тухай "cnet" сэтгүүлд бичжээ. Корпораци ойрын хугацаанд шинэ загварынхаа төсөл, төлөвлөгөөг боловсруулж үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх тухай Испанид болсон Mobile World Congress-ийн үеэр мэдэгдсэн байна.

Тэгвэл "Samsung Galaxy S6" ямархуу өнгө төрх, хийцтэй байх вэ. Мэдээж, бүх зүйлс нь өмнөх загвараасаа илүү байхаар хийгдэх нь тодорхой. "Samsung" жил бүрийн "Mobile World Congress"-ийн үеэр корпорацийнхаа ирээдүйн төлөв, хэтийн мэдээллүүдийг албан ёсны тайлбартай хүргэдэг уламжлалтай. Тэд 2014 оны MWC-ийн үеэр "Galaxy S5" гар утасны тухай мэдээллийг олонд цацаж байсан бол түүний өмнө буюу 2013 онд мөн л "Galaxy S4" утсаа үйлдвэрлэнэ гэдгээ зарлаж байв.

Тэгэхээр бид энэ онд "Samsung Galaxy S6"-ийн сургийг сонсч таарах нь. Технологийн чиглэлээр мэдээлэл бэлтгэдэг зарим хэвлэлд "Galaxy S6" ямархуу байх тухай таамаглаж эхлэв.

Хүчин чадлын хувьд Snaprdagon 810 quad-core процессортой байж магадгүй юм. Тодруулбал Qualcomm-ийн үйлдвэрлэсэн процессорыг ашиглаж болзошгүй. Бүх л Snaprdagon цуврал процессор Qualcomm-ийнх билээ.

 "Samsung Galaxy Note 4" саяхан худалдаанд гарсан билээ. "Galaxy Note 4" AMELOD дэлгэцээр чимсэн байв. Хэрэв "Galaxy S6" үйлдвэрлэлийн шатанд шилжвэл AMELOD дэлгэцтэй байхыг үгүйсгэхгүй юм. Зарим нэг баталгаагүй эх сурвалжийн мэдээллээр Samsung-ийн дараачийн загвар 5.5 инч дэлгэцтэй хийгдэх гэнэ.

Аливаа ухаалаг гар утасны амин чухал хэсэг бол мэдээж үйлдлийн систем. Хэрэв "Samsung"шинэ завгар хийхээр бол Android 5.0 Lollipop үйлдлийн систем ашиглаж мэднэ. Хэвлэлүүдэд бичсэнээр "Samsung Galaxy S6" ирэх гуравдугаар сард үйлдвэрлэгдэж, зун гэхэд зарлагдах болно. Ингэхээр ирэх намар л хэрэглэгчдийн гарт хүрэх болов уу.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top