Коммент: О.Баасанхүүгийн ойворгон үгс

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

УИХ-д “оймсонд хавчуулагдаж орж ирсэн нөхөр” гэгддэг О.Баасанхүүгийн амнаас ойворгон омголон үгс унах нь элбэг. Тэр ч утгаараа хамгийн хэрүүлч гишүүнээр нэрлэгддэг. Тэгээд ч зогсохгүй болчимгүй унагасан үгнээсээ болж элдэв асуудалд орооцолдож, эвгүй байдалд орчихдог гэмтэй түүнийг хүн болгонд тохиогоод байдаггүй ховорхон тохиолоос атгаж УИХ-д орж ирсэн азтай нэгэн гэж болно. Харин үргэлж  Н.Энхбаярын “тэжээвэр хүүхэд” гэх том малгайтай явдаг тэрээр заримдаа өөрийгөө өнчин хүүхэд шиг санадаг гэсэн. Чуулганы танхимд ч, иргэдийн дунд ч хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ багагүй эсэргүүцэлтэй тулгардаг О.Баасанхүү гишүүний ойворгон үгсийг  “Коммент” булан онцолж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Аливаа улстөрчийн гурван зүйлийг харж байх ёстой юм. Цаг нь өөрчлөгдсөн үү, гутал нь өөрчлөгдөв үү, үл хөдлөх хөрөнгө нь өөрчлөгдөв үү гээд.

Tsag.mn 2013 12-р сар 12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Дэлхий дээр эмч, өмгөөлөгч хоёр л хамгийн баян байдаг биз дээ. Тэр утгаараа би олон улсын байгууллагад өмгөөлөгч хийж явсан хүн болохоор амьдралаа аваад явдаг. Өөрийгөө ядуу гэж боддоггүй. 

Tsag.mn 2013 12-р сар 12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Түс тас хэлчихвэл манай Хууль зүйн сайд өөрийн толгойгүй, өөрийн мэдлэггүй хүн. Найз нөхдөөсөө, багш нараасаа, ер нь л янз бүрийн хүмүүсээс сонссон зүйлээ өөрийн болгож худлаа ярьдаг л хүн байхгүй юу. Энэ худлаа ярьсан зүйлс нь эргээд Тэмүүжингийнх болдог.

Tsag.mn 2013 12-р сар 12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Улстөрчдийн дунд л гэхэд 40 мянгатынхан ухаантай гэсэн ойлголт байдаг. Гэтэл сансарт 40 мянгатынхан биш Булганы хүн л ниссэн шүү дээ. 

Tsag.mn 2013 12-р сар 12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-УИХ дотор чинь хуульчид бас цөөхөн юм аа. Манай МАХН-д л хуульчид байна. Л.Цог дарга, Ц.Оюунбаатар гээд. Бас З.Баянсэлэнгийг оруулж болно. Цаадах чинь бакалавртай. Тэгээд би байна. Харин бусдад нь хуульч алга. МАН-д Лүндээжанцан, Нямдорж гэсэн хоёр өвөө л байгаа. Харин АН-д ганц л Тэмүүжин байгаа. Ганц морь уралдаанч, ганц дээл барилдаанч гэдэг шиг олонхийн урдаа барьдаг морь нь учраас Х.Тэмүүжинг шүтчихээд байгаа юм л даа.

Tsag.mn 2013 12-р сар 12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-Хамт олонд гурван янзын хүн байдаг юм. Нэгдүгээрт, ухаантай хүн. Ухаантай хүн алдаа хийсэн ч тэрийгээ засчихдаг юм. Харин хоёр дахь нь мунхаг хүн. Дандаа зөрөөд л тэнэг, тэнэг юм хийдэг. Гурав дахь нь муу хүн. Үргэлж хорлонтой юм хийгээд явж байдаг. Би бол Х.Тэмүүжинг маш муу гэсэн тэр ангилалд нь оруулчихаад байгаа л даа.

Tsag.mn 2013 12-р сар 12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:-МАН, АН, МАХН дотор Н.Энхбаяр даргыг энэ улсад битгий ирээсэй, үхээсэй, улс төрд дахин орж ирэхгүй байгаасай гэж хүсдэг хүн олон байдаг. Тиймээс миний твиттерийг ашиглан жүжиг тоглоод байгаа юм. хэн тоглоод байгаа ч би мэдэж байгаа.

2014/01/03 ТВ5.мн

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би Н.Энхбаярыг хаан байхад нь уулзаагүй.

Baabar.mn 2014.05.21 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Долоон сарын нэгний жинхэнэ алуурчныг олоогүйд харамсдаг. Айлын нохой буудсан хүн ямар асуудалд ордог билээ. Гэтэл хүн буудсан хэрэг юу болж дуусав.

Baabar.mn 2014.05.21 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Уг нь би чинь 1994 онд элссэн, Ардчилсан намын гишүүн хүн байхгүй юу. 

Baabar.mn 2014.05.21 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ олон алдаатай бодлого шийдвэрүүдээс болж амьдрал нь хүнд байдалд ороод, нулимс нь хатаагүй хүмүүс олон байна.

Baabar.mn 2014.05.21 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга надад “ Чи маш цэвэрхэнээрээ улс төр лүү орох ёстой шүү. Ц.Элбэгдорж,Н. Алтанхуяаг, би, өөр хэн ч байдаг юм бид нар энэ 24 жилийн бүх золиог цэвэрлэж дуусгаад дараагийн үедээ өгмөөр байна” гэж хэлж байсан.

Baabar.mn 2014.05.21 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би Н.Алтанхуяаг гэдэг хүнд өргүй. Н.Энхбаяр даргад ч өргүй. Би ард түмэндээ л өртэй. Би эцэг эхдээ өртэй. Намайг хайрладаг хүмүүст л өртэй.

Baabar.mn 2014.05.21 

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Н.Энхбаяр даргыг хаан байхад нь уулзаж учирсан, дэмжлэг, ивээлийг нь хүртсэн нөхдүүд харин энэ ордноор бэлчиж байгаа биш гэж үү. 

Baabar.mn 2014.05.21 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ 76 чинь дандаа тэнэг хүмүүс байдаггүй юм шүү дээ.  

Baabar.mn 2014.05.21

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бид одоо ичих цаг болсоон. Бид нар монгол төрийг цэвэр тунгалаг байлгах цаг болсон шүү дээ.

 Baabar.mn 2014.05.21

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Яагаад Хууль зүйн сайд нийт цагдаа руугаа, нийт прокурор руугаа дайрсан мэдэгдлийг үргэлж цацаж байдаг юм бэ. Яагаад твиттер хуудсаараа салбараа харааж загнаж байдаг юм бэ.

Baabar.mn 2014.05.21

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ер нь надад ний нуугүй хэлэхэд хэвлэл мэдээллийнхэнд өгөх мөнгө алга. 

Baabar.mn 2014.05.21


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би эрх мэдэл, мөнгө, хэн нэгэн том хүний дор нуугдаж амьдардаггүй. Өндөр албан тушаалтанд долдойдож амьдардаггүй.

Baabar.mn 2014.05.21

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Би УИХ-ын гишүүнээ болилоо гэхэд улс орныхоо төлөө зүтгэдгээрээ зүтгээд л явна.

Baabar.mn 2014.05.21


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголчуудын 10 хувь нь миний найзууд. Тэд миний төлөө шаналж зовж л байгаа.

Baabar.mn 2014.05.21

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал гэдэг ойлголтоо бүх юман дээр авч яваач ээ.

Baabar.mn 2014.05.21

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улс өнөөдөр Украйны хувь тавилан шиг юм руу битгий орчихоосой.

Baabar.mn 2014.05.21


УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Н.Алтанхуягийн Зас­гийн газрыг хямарсан гэж харахгүй байгаа. Засгийн газар хямарна гэдэг нь тогтолцооны хямралыг хэл­дэг.

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний хувьд энэ Засгийн газар зүгээр л эдийн засгийг хямраагч Засгийн газар гэж харагдаж байна.

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: АН болоод МАХН, МҮАН, МАН-ын хувьд ч тэр бушуухан Засгийн газар байгуулж, эрх мэдлийг гартаа авъя гээд л зүтгэчихсэн. Тухайн үед улайрч байсны уршиг нь одоо гарч байна. 

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хүнд суртлыг алга болгох нэрээр төвлөрлийг бий болгож, эрх мэдлийг өөрсдөдөө авах гэж улайраад байгаа байхгүй юу. Энэ улайрал нь хэрээс хэтэрсэн хямралын шалтгаан болоод байна. 

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бид ард түмнийг сөхрүүлж, ядрааж болохгүй.

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний ганц мэдэх салбар бол хууль. Тиймдээ ч хуулийн салбар ямар хэмжээнд хүрчихээд байгааг бэлээхэн хэлж чадна. 

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголын нүүрсний зөвхөн нэг орд л гэхэд дэлхийн хэрэглээг хангах чадалтай байна шүү дээ. Дэлхийг тэжээх чадалтай тийм зүйлтэй байхад бид яагаад ингэж амьдрах гэж.

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Яагаад энэ Эрдэнэт, Таван толгойн захирлууд баян болоод, тэрбумтан шиг амьдраад байдаг юм бэ. Бид яагаад тэр Таван толгойн асуудал бидэнд хамаагүй гээд явж байх ёстой гэж. 

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гадны хөрөнгө оруулалт, зээл гэдэг чинь хүний л юм шүү дээ.

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ ордыг Монголын ард түмэнд хуваагаад өгчихье.

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ний нуугүй хэлэхэд би заримдаа айлын өнчин хүүхэд шиг санагддаг.

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Намайг УИХ-ын гишүүн гэдгээр биш хийсэн зүйлээр маань дурсаасай гэж ажиллах ёстой.

Өглөөний сонин 2014.06.02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрх зүйн шинэчлэлийг гурван төвшинд хийх ёстой. Шинэчлэл гэж хэт улайрсанаас тооцоо судалгаагүй олон зүйл дээр алдаа гарсан.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Манай улсад шоронгуудыг нэгтгэнэ, хорих байгууллага барина гээд балай юм хийгээд байна.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Дотоодын цэргийг татан буулгасан нь аймшигтай үйл явдал

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тойргийн нэрээр шүүх байгуулсан нь Үндсэн хуулийн алдаанд хүргэж, ард түмнээс шүүхийн үйлчилгээг эрс холдуулсан шүү дээ. 

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол Улсад татварын арга, зээл, тусламж, хөрөнгө оруулалт гэсэн мөнгө олох гурван арга бий.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнөөдөр 4.7 тэрбумын хөрөнгө оруулалт зогсоод 600 сая төгрөг болсон. Үүнд хэн буруутай вэ гэвэл бид хэрэглэгч улс байсантай холбоотой.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Оюутолгой гэж том “мангас” орж ирж байхад гэрээг нь хууль, дүрмийн дагуу хийж чадаагүй.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мөнгө олж чадахгүйгээс хойш байгаагаа хэмнэх л хэрэгтэй.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Төрийн албан хаагчийг ажлаас нь хөөчихөөд юу хийж амьдар гэж байгаа юм бол.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Цалинг нь нэмж чадахгүй байж болно, харин хүнээ цомхотгохгүй байхыг хичээх ёстой. Энэ бол Монгол төрийн эмгэнэл болчихоод байна.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “УИХ-ын гишүүд цалингаасаа татгалзъя” гэж ярьсан. Би лав амьдралынхаа эх үүсвэрээс татгалзахыг хүсэхгүй байна.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ард түмнийхээ өмнө үүрэг хүлээсэн гишүүн учраас би байнгын хороо руу сонирхоод байгаа юм.

"Зууны мэдээ" сонин 2015.01.12

А.Алтаа

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shees(178.192.168.128) 2015 оны 01 сарын 24

Enjhbayarin shees estoi jinhene oimsond havchuulagdaj orj irsendee,, deer n taltiraa heltei

0  |  0
hhhhmmm(202.72.245.194) 2015 оны 01 сарын 24

Ene uneheer hiih ajlaaa olj yadsan setguulch bna. Mongliin seguul zui hj neeree arai yumaaa. Huurhii zailuul henii halaasand bga bolood iim yum bichihdee tulsiin boldoo. Hun neree togs uduu gdeg yum nereee amidraaraa Altaa setguulchee. ~X(

0  |  0
bi(122.201.31.1) 2015 оны 01 сарын 23

Hun ooriinhooroo l duugarch bval melhii shig guagalsan ch yadag yum be

0  |  0
хэрсүүд(203.91.117.4) 2015 оны 01 сарын 23

цаг болон байгаа олсон үг бол нэвт сүлбэх жад..

0  |  0
үнэн(202.179.10.150) 2015 оны 01 сарын 23

Бас л сайхан хэлж байна. Сургааль ёгт үг гэсэн ном гаргасан ч болхоор байна

0  |  0
Zochin(76.16.174.6) 2015 оны 01 сарын 23

Ih zuv comment hiideg hun bn.Harin ch yg onood yridag um baina.Harin esregeer ni Zuv hun gedgiig olj medej avlaa.Amjilt huseye

0  |  0
Baasanhuu(205.197.242.164) 2015 оны 01 сарын 23

Teneg bogs doloogch tultiraa

0  |  0
монгол хүн(203.194.114.61) 2015 оны 01 сарын 22

Болж байна, амжилт хүсье

0  |  0
зочин(103.23.51.1) 2015 оны 01 сарын 22

Ёстой 100 хувь дэмждэг шүү хө.

0  |  0
зочин(103.23.51.1) 2015 оны 01 сарын 22

Ёстой 100 хувь дэмждэг шүү хө.

0  |  0
АРД(49.0.161.5) 2015 оны 01 сарын 22

БИ НЭГ ЮМ ОЙЛГОХГҮЙ БАЙНА Л ДАА, 90 ОНЫ ЭХЭЭР ӨӨРСДИЙГӨӨ АРДЧИЛАЛ ХИЙСЭН ГЭХ НӨХДҮҮД ОДООГЫН БААСАНХҮҮГЭЭС Ч ДООР УЛС ТӨРИЙН МЭДЛЭГГҮЙ, ЭХ ОРНОО ГЭХ ҮНЭНЧ СЭТГЭЛГҮЙ ХҮМҮҮС БАЙСНАА ИРГЭН САНДАГ БОЛОВ УУ. ТЭР ҮЕД ЮУ ГЭЖ БҮЛТ ҮСЭРЧ БАЙСАН ОДОО ХЭР ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ БОЛСОН ХАРИН АРД ИРГЭД БИД ЯАЖ АМЬДАРЧ БАЙГААГ ТОД ХАРУУЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ХЭЛСЭН ХҮН НЬ БААСАНХҮҮ ГЭХЭЭС ҮНЭНИЙГ ОЛООД ХЭЛЖ ДЭЭ

0  |  0
иргэн Тамжав(103.229.120.160) 2015 оны 01 сарын 22

Монголын ганц хуульч Нямдоржийн шийрийг хатаах ганц хуульчдаа, ганц иргэн Ламжав гэдэг шиг

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 01 сарын 22

Уншаад үзлээ Зөв л дуугараад байсан байна шүү Харлуулах юмаа олж ядах юм Залуу хүнийг дэмжиж алдаа байвал засаж явах ёстой биз дээ Өөрсдөөс нь илүү гарчих гээд байхаар нь атаархаад байгаа юм байнаа Шудрага залуу хүний зангаргатайш дээ

0  |  0
амин(43.242.243.200) 2015 оны 01 сарын 22

баасанхүүг ертөнцийн их эзэн энхбаяр их хуралд гаргасан. исүс энхбаяр хоёрын хэнд нь эхлэж мөргөхөө мэдэхгүй сандарсан гэсэн хоол идэхдээ өнөөдөрийн энэ их хоолыг өгсөн их эзэн энхбаяртаа баярлалаа амин г.м.

0  |  0
зочин(202.70.40.214) 2015 оны 01 сарын 22

Галзуу хүний өдрийн тэмдэглэл уншиж байгаа юм шиг л санагдаж байна. Энэ хүн төр түшилцэхэд арай л эртдэнэ. төрд ажиллаж үзээгүй байхдаа л том хүний .... г долоосоор л гарч ирснийг ард түмний 100% мэднэ дээ. Эхлээд өөрийгөө болоьсруул дарааа нь том том ярихад ард түмний 10% чиний найз болох байхоо

0  |  0
Иргэн(103.9.91.146) 2015 оны 01 сарын 22

Атаархаад үхэх гэж байгаа хүмүүс л олон юм бичихийн. Ер нь ямар ч байдлаар улс төрд орсон яадын. Шудрага хүн Амжилт

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Үнэн(240.208.51.77) 2015 оны 01 сарын 22

Бараг л үнэндээ Энхбаярын шивэршдээ

0  |  0
Зочин (103.9.91.146) 2015 оны 01 сарын 22

Энэ хүн шиг яриад явдаг гишүүн байгаа юм уу тэгээд?

0  |  0
Баагий (103.9.91.146) 2015 оны 01 сарын 22

Хаана байгаагаа мэдэхгүй дуугүй явдаг гишүүдээс л дээр. Үнэнийг шууд бас хатуухан л хэлчихдэг хүн байна лээ.

0  |  0
иргэн Тамжав(103.229.120.160) 2015 оны 01 сарын 22

Сүүлийн үед нэг хэсэг гэр бүл нууц амраг гээд л баахан ярьсан даа энэ горьгүй нөхөр өө

0  |  0
Top