АН-ын дотоод сонгуулийн хорооны гишүүдийг огцрохыг шаардав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 21

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуультай холбоотой асуудал болон, Шинэчлэлийн Засгийн газрын үед ажиллаж байсан төрийн албан хаагчдыг Шийдлийн Засгийн газрын үед олноор нь ажлаас чөлөөлж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

1. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар 2001 онд өөрийн итгэл үнэмшлээр Ардчилсан намд шударга ёсны зарчмыг дээдлэн элссэн. Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос түүнд Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон боловч Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн жагсаалтаас үндэслэлгүйгээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хасч, жирийн гишүүний нэр дэвшин өрсөлдөх, намын дотоод ардчиллыг нухчин дарах хамгийн бүдүүлэг оролдлогыг хийж байгааг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо жигшин зэвүүцэж,  Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нэн даруй үүрэгт ажлаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байна.

2. Шинэчлэлийн засгийн газарт ажиллаж байсан Ардчилсан намын гишүүдийг Шийдлийн засгийн газарт ажиллуулахгүй хомроглон халж байгааг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо эрс эсэргүүцэж төрийн болон төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын ажлаас халагдсан шалтгааныг тодруулахаар 320088 дугаарын утсыг ажиллуулж, биечлэн уулзах зар хүргэж байгаагаа мэдэгдье.

Монгол оронд шударга ёс, Ардчилсан намын мөн чанар, жирийн мянга мянган гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил дээр тогтдогийг цохон тэмдэглээд намаа цэвэрлэх, өтгөн МАНАН-гаас салгах үйл ажиллагаа эхэлсэнийг сонордуулья.

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top