“Саусгоби сэндс”-ийн экс удирдлагуудын хэргийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Cаусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байгаа.  Тус компанийн удирдлагууд 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн аж.  Тус хэргийн шүүх хурал өнөөдөр  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд 9:00 цагаас болох тов гарсан байна. Уг хэрэг нь онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг бөгөөд хэргийн холбогдогч нарт мөрдөн байцаалтын шатанд гадагшаа явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Тус компанийн дансуудыг битүүмжилсэн байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top