Багануурын санал асуулга өнөөдөр 20 цагт дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал авах ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 07 цагаас эхэлсэн санал асуулга 20 цагт дуусч, дүн мэдээгээ нэгтгэнэ. Эхний өдрийн /01.21/  20 цагийн байдлаар ирцийн мэдээ  нэрсийн жагсаалтад бичигдсэн 16251 иргэнээс 34,99 хувь буюу 5689 иргэн санал өгсөн юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top