Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Өнөөдөр болох зарим үйл явдал-09:00 цагт "Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнд холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болно. Утас: 96664674

-10:00 цагт ШӨХТГ-ын хэвлэлийн танхимд дарга Т.Аюурсайхан сэтгүүлчидтэй танилцах уулзалт зохион байгуулах бөгөөд цаашид хийх ажлын талаараа ярилцана. Утас: 95521020

-12:00 цагт "Blue Moon" арт галлерейд Ө.Баттайвангийн "Project 12" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

-12:45 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Үндэсний супер лигийн бүх оддын 2015” тоглолт болох гэж буйтай холбогдуулан “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Хуралд зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдээс гадна легионер тоглогчид оролцоно.. Утас: 88023710, 99991273

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top