Хоёрдугаар ээлжийн газар өмчлүүлэх ажил 26-ны өдрөөс эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах хоёрдугаар ээлжийн бүртгэл эхлэхэд бэлэн болсон байна. Нийслэлд бүртгэлтэй иргэдэд өмчлүүлэх газрын байршил батлагджээ.

Энэ удаад шинээр

  • Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой,
  • Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам,
  • Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг,
  • Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд,

мөн өмнөх 5 байршлаас Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна.

Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 2015 оны  нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн турш үргэлжилнэ.

 Д.Солонго 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top