”Air Asia”-гийн ослын дүгнэлт гарлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Индонезийн Ява арлын орчимд осолдсон "Air Asia" онгоцны ослын дүгнэлт гарлаа. Хайгуулын багийнхан хэд хоногийн өмнө Flight QZ8501-ийн хар хайрцгийг далайн гүнээс олоод байсан юм. Мэргэжлийн шинжээчдийн үзсэнээр онгоц богино хугацаанд хэт өндөрт хөөрсөн болох нь тогтоогджээ.

 “Онгоц хэтэрхий хурдан хугацаанд дээшээ огцом ниссэн. Ийм загварын онгоцуудад хурдаа авах дээд хэмжээ гэж байдаг ч нисгэгч онгоцны хурдлах хэмжээг хэтрүүлснээр мотор доголдох нөхцөл байдалд хүргэсэн” хэмээн Индонезийн зам тээврийн сайд Игнасиус Жонан ярьжээ.

 Мэргэжилтнүүд "Air Asia" минутад 6000 фит өндөрт хөөрснөөс онгоцны эд ангиудад хэт ачаалал үүссэн гэж дүгнэсэн юм. Иргэний зориулалтын аварга том Бойнг онгоц тийм богино хугацаанд өндөрт ниссэн нь байж боломгүй үзэгдэл гэнэ. Учир нь ердийн сөнөөгч, тодруулбал F/A-18 зэрэг онгоцууд л минутад 30 мянган фитийн өндөрт хөөрдөг юм байна.

 Air Asia-ийн нисгэгч онгоцоо хэт өндөрт богино хугацаанд хөөргөсөн шалтгаан нь цаг агаар аж. Хэт их салхинаас зугатах гэсэн оролдлого нь Индонезийн онгоцыг моторын доголдолд хүргэж, улмаар осолдох шалтгаан болжээ.

Т.Бат 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top