“Саусгоби сэндс”-ийн экс удирдлагуудын хэргийг шүүж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

“Саусгоби сэндс” компанийн экс удирдлуугдад холбогдох хэргийн шүүх хурал яг одоо Дүүргийн Эрүүгийн анхан шатны II шүүхэд болж байна. Тэднийг 35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа бөгөөд энэ хэрэгт “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Флиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан юм.  Тэднийг онц их хэмжээний татварыг санаатайгаар төлөхөөс зайлсхийсэн хэмээн үзэж байгаа юм. Одоогоор  “Саусгоби сэндс“ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилсэн байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top