Хятадууд АНУ-аас тахианы мах импортлохыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Номхон далайн зэрлэг шувууд болон Америкийн шувууны аж ахуйд шувууны томуугийн вирус илэрч байгаа. Иймд БНХАУ-ын Засгийн газрын зүгээс Америкийн нэгдсэн улсаас өндөг, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг импортлоход хориг тавьснаа мэдэгдсэн байна. АНУ шувууны ханиад гарснаас болж БНХАУ дахь томоохон зах зээлээ алдаж байгаа юм. Америк гэсэн тодотголтой тахианы мах Монголын зах зээл дээр их хэмжээгээр зарагдаж байгаа нь манай улсын хувьд ч аюул ойрхон байгааг сануулж байгаа юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top