“Саусгоби сэндс” компанийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Гучин таван тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүсэн ч энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулжээ.

Улсын яллагч хуралд шинжээч нарыг, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах хүсэлт тавьсан байна. Мөн Жастин Капла нь орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьжээ. Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд энэ сарын 28-ныг хүртэл хойшлууллаа. Тэднийг онц их хэмжээний татварыг санаатайгаар төлөхөөс зайлсхийсэн хэмээн үзэж байгаа юм. Одоогоор  “Саусгоби сэндс“ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилсэн байна.

 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top