Зорчигч дүүрэн автобус мөргөлдүүлсэн ”Хүүхэлдэй” кино өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

"Кино цамхаг " студийн 2015 оны шинэ уран бүтээл "ХҮҮХЭЛДЭЙ" адал явдалт аймшгийн уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ. 

Яг нэг жилийн өмнө "Кино цамхаг" студийн залуус "Зоорь" 3D уран сайхны аймшгийн киног хийж хүүхэд залуусын таашаалыг хүртэн үзэгчдийг байлдан дугуулж байсан билээ. Энэ удаагийн "Хүүхэлдэй" кино ч гэсэн үзэгчидийн хамгийн их хүсэн хүлээж буй кинонуудын нэг болоод байна. Киноны зохиол нь аймшгийн төрлөөр бичдэг цорын ганц зохиолч гэж болох Ц.Ууганбаярын "Зоорь2" номонд багтсан бөгөөд уншигч залуусын талархлыг хүлээж борлуулалтаараа тэргүүлсэн юм.

 Жүжигчдийн багийн хувьд гол дүрд "Мөрдөгч","Хүүгүй ломбард"," Улаан дөрвөлжин","Фейсбүүк од"зэрэг киногоор нь үзэгчид сайн мэдэх болсон жүжигчин Н.Мөнхсоёл, "Хэцүү анги" киноны Сүнжид багш буюу жүжигчин М.Саранцэцэг/МУСТА/,мөн жүжигчин Ө.Мөнгөнтулга/МУСТА/ зэрэг 30 гаруй авьяаслаг жүжигчид оролцон тогложээ.

 "Хүүхэлдэй" адал явдалт аймшгийн киноны бас нэгэн сонирхууштай хэсэг бол хотын төвд том оврын цемент зуурагч машин зорчигч дүүрэн автобусыг мөргөж буй ослын хэсэг юм.Ослын зураг авалтыг бодит зураг,компьютер график хослуулан хийсэн бөгөөд яг л бодит мэт болсон нь үзэгчдийг гайхшруулах бас нэгэн хүчин зүйл болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top