Бангладешт 7000 хүн баривчилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Бангладешийн цагдаа нар 7000 хүн баривчилсан тухай тус улсын хуулийнхан мэдэгдлээ. Учир нь тус улсад өнгөрсөн оны сонгуулийг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн бослого, үймээн дэгдээсэн юм. Жагсаал хоёр долоо хоногийн өмнөөс эрчимжжээ.

Одоогоор бослогын улмаас 29 хүн амиа алдаж, жагсагчид автомашин шатаан үймээн самуун гаарсаар байна. Сөрөг хүчний тэргүүлэгч Каледа Зиа өнгөрсөн оны сонгуулийн үр дүн будлиантай болсон тул ард түмнийг бослогод нэгдэхийг уриалсаар байна. Харин үүний эсрэг Бангладешийн засгийн газрын тэргүүн, ерөнхий сайд Шейх Хасина сөрөг хүчний эсрэг цэргийн хүч ашиглахаа мэдэгджээ.

 Ерөнхий сайд Шейх Хасина “Жагсагчдын дунд алан хядах ажиллагаа зохион байгуулж, ард түмний нэрээр гэмт хэрэг үйлдэгсэд үлэмж нэмэгдсэн. Тэднийг зогсоох хэрэгтэй” гэжээ.

Т.Бат 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top