С.Ганбаатар: 17 тэрбумаар хуулийн зөвлөгөө авах асуудлыг нууж байсан

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Монголын Засгийн газар гадаадын компаниас хуулийн зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгасан гэх мэдээллийг өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар өгсөн юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Үнэхээр хуулийн зөвлөгөө авах нэрээр энэ оны төсөвт 17 тэрбум төгрөг төсөвлөсөн хэрэг үү?

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бичиг байна. Энд бичсэнээр Америкийн “Пэнтер лоу” гэдэг компаниас “Оюу толгой”-н тал дээр хуулийн зөвлөгөө үйлчилгээ авна гэж 17 тэрбум 500 сая төгрөгийн төсөвт өртөг тавьсан байна. Үүнээс 455 саяыг нь 2014 онд гаргаад санхүүжүүлчихсэн байна. Ингээд үлдэж байгаа 17 тэрбум 45 сая төгрөгийг энэ жилийн төсөвт суулгахаар оруулж ирсэн. Үүнийг би 100 хувь эсэргүүцэж байна.

-Манайд хуулийн зөвөлгөө өгчих компани байдаггүй юм уу? Яагаад заавал гадаадын компанид их хэмжээний мөнгө өгч байгаа юм бол? Та үүнийг юу гэж үзэж байна?

-Монголчууд бид өөрсдийн эрдэмтэддээ нэг төгрөг ч төлж зөвлөгөө авахгүй хэр нь Америкийн фермд 17 тэрбум төгрөг төлнө гэдэг байж болшгүй зүйл. Мөнгө төлөхгүйгээр ч эрдэмтэн, шинжээчдийнхээ дүгнэлтийг авахгүй байгаа шүү дээ. Хамгийн ноцтой нь Америкийн “Пэнтер лоу” гэдэг фермтэй гэрээ байгуулан ажиллаж байна гэсэн байгаа. Хэн, хэзээ гэрээ байгуулсан нь тодорхойгүй.

Энэ асуудлыг би өнөөдөр УИХ-ын чуулган дээр тавина. Төсвийн байнгын хороон дээр би горимын санал хураалгах гэсэн боловч дэмжигдсэнгүй. УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхэд үүнийг хасуулах, монгол эрдэмтдээсээ санал дүгнэлтийг нь авхуулах санал тусгуулна.  Энэ мэдээлэл надад хоёр өдрийн өмнө ирсэн. Засгийн газар үүнийг нууж байсан гэж бодож байна.          

Л.Од

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mhl(208.54.80.237) 2015 оны 01 сарын 23

Ulsaa hudaldaj bui bayrtsot bayr gesen hulgaichidiig tsaazalahj baij urgash yabna

0  |  0
ганнаа(103.229.120.14) 2015 оны 01 сарын 22

Баярцогт их нүгэл үйлдэж байна Ирээдүйд шоронд орох вий дээ

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 01 сарын 22

23jil ene ulsiig hugjuuleh geed ta nar chadsangui teneg gurjuud hurtel anliin huuliig ter chigt ni huulaad bolood baihad ta nar dahiad dugui hiih geed bn solongos chig gadnaas said naraa avch ajiluul hogiin malnuu

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан ваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
$#*(46.165.210.78) 2015 оны 01 сарын 22

ganbaatar gej neg hudlaa shou chin bna ugaasaa l iim zowlogoo awdag l biz de

0  |  0
Top