Хакүхо түүхэн амжилт тогтооход гурван хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 22

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдрийн байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргал 12 давааг авч нэг ч унаагүй байгаа юм. Түүний хувьд энэ сарын башё маш их хариуцлагатай байгаа бөгөөд энэ удаад түрүүлвэл Япон улсын сүмо бөхийн түүхэн амжилтыг эвдэх юм. Тэрээр өнөөдрийн учраа Котошогикүг ёрикири мэхээр ялснаар 12 дахь даваагаа авлаа.Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өчигдөр Секивакэ Аояамад өвдөг шороодож есөн даваа хоёр унаатай болсон ч өнөөдөр Ичиножо А.Ичинноровыг уватэнагэ мэхээр ялж 10 даваа хоёр унаатай боллоо. Харин Ичиножо А.Ичинноров дөрвөн даваа найман унаатайгаар өнөөдрийн барилдааныг дуусгалаа.Мөн Ёкозүна Какүрюү М.Ананд өчигдөр Хакүхо М.Даваажаргалтай барилдаж унасан Озэки Гойдотой таарч, түүнийг давснаар есөн даваа гурван унаатай боллоо.

 Д.Солонго 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sukhee(27.123.214.116) 2015 оны 01 сарын 22

Uragshaa davaajargalaa duu domgiin domogt avraga shuu

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан ваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top