Төрийн байгуулалт болон Төсвийн байнгын хороо хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08:00 цагт “А” танхимд.
 2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08:00 цагт “Б” танхимд.
 
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудал:
 
Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг.
 
2.Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудал:
 
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг.
 
Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top