АНУ-аас тахианы мах импортлохыг зогсоожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Сүүлийн үед АНУ-д шувууны томуу өвчин дэлгэрээд байгаа. Манай улс тахианы махан бүтээгдэхүүний 50 хувийг АНУ-аас оруулж ирдэг байна. Харин шувууны өвчөн гарснаас хойш импортыг бүрэн зогсоосон талаар албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар долоо хоног тутам Дэлхийн мал амьтан эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг мэдээллийг цаг тухайд нь үзэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр АНУ-д энэ сарын 20-нд зэрлэг шувууны өвчлөл нэмэгдсэн байгаа аж. АНУ, Вьетнам, Тайвань, Япон, Англи, Итали зэрэг улсуудуд шувууны өвчлөл гарчээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top