С.Вандан, Д.Дуламсүрэн нарын тоглолт дүүрэн үзэгчтэй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Урлагийн тайзнаа дөчөөд жил өөрсдийн өвөрмөц хоолой, уянгалаг хөг аялгуугаа эгшиглүүлсэн 20-р Зууны манлай хослон дуулаач, Монгол улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар өчигдөр Бөхийн өргөөний тайзнаа үзэгч олныхоо нижигнэсэн алга ташилтан дор “Мартагдахгүй юмсан” нэртэй бие даасан тоглолтоо хүргэлээ. Тэдний тоглолтыг хүмүүс тэсэн ядан хүлээн байж үзсэн ч сэтгэл нь ханаагүй бололтой. Тэд тоглолтоо өнөөдөр дахин хийхээр болсон байна. Энэ тоглолтын продюссерээр дуучин С.Жавхлан ажилласан бөгөөд тоглолтонд эхнэрийн хамт өөрийн уран бүтээлээ мөн хүргэсэн юм.

... Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай... хэмээн залуучууд аялах болсон нь тэдний уран бүтээл одоо хэр нь олныг байлдан дагуулж байгааг илтгэнэ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top