Гурван сая дахь иргэн төрөөгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Манай улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах гээд зэхээд байгаа. Үндэсний статистикийн хорооны мэдээлж байгаагаар төрөлт удаан явагдсан ч нэгдүгээр сард гурван сая дахь иргэн төрнө хэмээн мэдэгдсэн. Нэгдүгээр сар дуусахад ердөө долоохон хоногийн хугацаа дутуу байгаа ч одоогийн байдлаар гурван сая дахь иргэн төрөөгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор цахим сүлжээгээр гурван сая дахь иргэн өнөөдөр төрлөө гэх мэдээлэл тархаад байгаа бөгөөд энэ нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан хэлж байна. Ийм мэдээлэл нь олон нийтийн санаа бодлыг үймүүлж жирэмсэн эхчүүд төрөх хугацаанаа өмнө хийсвэрээр төрөх байдал газар авч байгаа тул ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхааруулж байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top