С.Ганбаатар: Дэд сайдын асуудлаар дэндүү зэрлэг шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Төрийн байгууллатын байнгын хороо хуралдаж дэд сайдын суудлыг цомхотгох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.

-Та бүхний гаргасан дэд сайдын албан тушаалыг цомхотгох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэнгүй?

- Бид ард иргэдийн бүсийг чангалчихаад өөрсдөө ч бүсээ чангалах нь ёс зүйн хэрэг. Эхний ээлжинд дэд сайдын албан тушаалтай холбогдсон зардыг хасъя гэсэн санал гаргасан. УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хоёр удаа хэлэлцэн дэмжчихээд байхад байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. УИХ-аар хэлэлцээд батласан асуудлыг байнгын хороо санал хураах, үг хэлүүлэх эрх байдаггүй. Төрийн байгуулалтын байнгын хороо дэндүү зэрлэг шийдвэр гаргаж УИХ-ын дарга алхаа цохиод гурав дахь хэлэлцүүлэгт орчихсон асуудлыг сугалж авч хэлэлцэж байна. Эд зөвхөн дэд сайдтай холбоотой асуудлыг салгаж ярьж байгаа нь энэ албан тушаал ямар их хэрэгтэй байгааг харуулж байна. 17 дэд сайд байгаад бид ядуурчихгүй, байхгүй гээд баяжихгүй. Гэхдээ би ёс зүйн хэм хэмжээгээ мэдэх ёстой. Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын бүрэн эрхийг зөрчиж байна.

-Та энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ сая мэдэгдлээ?

-Би Үндсэн хуулийн цэцэд хандана. Цэц ард, иргэд сонгогчдын төлөө сайн шийдвэр гаргана гэж бодож байна.

-Засгийн газрын хуулиндаа эхлээд нэмэлт өөрчлөлт оруулж байж, дэд сайдын албан тушаалыг цомхотгох хэрэгтэй гэж байна?

-Тэгвэл нийслэлийн орлогч, яам агентлагийн дарга, төрийн албан хаагчдыг хасахын тулд эд ийм асуудал яриагүй, шууд гудманд гаргасан. Тэгсэн ганцхан дэд сайдтай холбоотой заалтыг сугалж авч ярьж байна. Төрийн толгой дээр нам зайдласан байгаа нь харагдаж байна.

-Чойжилсүрэн гишүү дэд сайдыг цомхотгох ёстой гэж анх санал гаргасан хүмүүсийн нэг. Гэтэл сая дэмжсэнгүй. МАН-ынхан байнгын хороон дээр ямар нэгэн байдлаар санал илэрхийлсэнгүй?

-МАН-ын залуучууд ахмадуудаасаа дор. Б.Чойжилсүрэн урвагч. Урвагчаас гадна хажуудаа байгаа гишүүний кнопыг дарсан.

Л.Од

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад(122.201.31.61) 2015 оны 01 сарын 25

”МАН-ын залуучууд ахмадуудаасаа дор” гэж үнээн! Аргагүй шүү дээ, ”Завсрын үеийн” цөөвөр чоно шиг банди нар юу ч хийхээс буцахгүй л дээ!!! Ахмадууд нь хэдий муу ч бас нэг ёс суртахууны шавхаруу шиг юмтай байх л даа.

0  |  0
hoorhiidoo(202.21.113.138) 2015 оны 01 сарын 24

archaagvi sda nar olon baih ym a ard irgede boddog hvn hovor ym da

0  |  0
зочин(103.229.121.195) 2015 оны 01 сарын 24

Ганбаатарыг дэмждэг шүү.Ганц дайчин ганцаардахгүйээ, ард түмэн дэмждэг тул.

0  |  0
Иргэн(146.185.28.62) 2015 оны 01 сарын 24

МАН-д ёс жудагаа алдсан залуучууд их болж дээ яаж улс орон хөгжинө дөө

0  |  0
Зочин(207.244.89.110) 2015 оны 01 сарын 24

МАН-ынхан угаасаа л худлаа гарууд ш дээ өөрсдөө л болж байвал бусад нь яахав гэсэн явцгүй гарууд.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top