Ч.Сайханбилэгийн оноо алдах эхлэл нь дэд сайдуудын ихэрлүүлсэн томилгоо байв

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Дэд сайд гэж хотонд босгосон мануухай шиг эрх мэдэл, эрхлэх тодорхой үүрэггүй нэг албан тушаал олны хараалыг мөн ч идэж байна. Ерөөсөө ийм албан тушаалыг хуульчилж үгүй болгоё гэсэн санал ч яваад байгаа. Дэд сайд бол төрийн албан хаагч биш, улс төрийн албан тушаалтан. Нэг үгээр хэлбэл намуудын бялуу хүртээх нэг арга боломж, хэн нэгэнд зориулсан албан тушаал. Заавал байлгах гэж улайраад байдгийн учир шалтгаан энэ.  МАН сөрөг хүчин байх үедээ дэд сайдуудын талаар шүүмжлэлтэй ханддаг байснаа хамтраад ирэхээрээ харин 180 градус эргэчихсэн, тоо толгойг нь нэмэгдүүлэхэд  идэвхийлэн оролцсон билээ.

Мордохын хазгай гэдэг шиг Ч.Сайханбилэгийн олон түмэнд оноо алдах эхлэл нь энэ дэд сайдуудын ихэрлүүлсэн томилгоо болсон бөгөөд энэ салхинд МАН-ын нийгэм дэх үнэлэмж ч чамгүй ганхаж гунхсан юм.

Тэгээд шийдлийн Засгийн газрынхны маани мэгзэм болчихоод байгаа таналт хасалт  дэд сайд мэтийн дэмий орон тоо руу бус, жирийн албан хаагч, жирийн иргэд рүү эхэлж чиглэсэн нь ихээхэн бухимдал үүсгээд байгаа. Ерөнхийдөө бол дээдэст ээлтэй, доодост халтай ийм л Засгийн газар байгуулагдчихаад байна.  УИХ-ын гишүүн Г.Уянга энэ байдлыг нэгэнтээ “Жирийн иргэд бүсээ чангалсаар байгаад одоо голоо таслах нь. Харин эрх мэдэлтнүүд  идэж уусаар байгаад тэлээгээ таслах нь” гэж ёжилсон нь өнөөгийн үнэн дүр төрх. 

Ерөнхийдөө бол дээдэст ээлтэй, доодост халтай ийм л Засгийн газар байгуулагдчихаад байна.

Иргэдийн зүгээс эдийн засгийн хямралтай үед төр хамгийн түрүүнд цомхон чадварлаг байх ёстой хэмээн харж байгаа.  Нүдэнд орсон өргөс мэт адлагдаж, нийгэмд үнэлэмж хүндлэлгүй болсон дэд сайдын орон тоог цомхотгох талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нарын дөрвөн гишүүний гаргасан санал өчигдөр байнгын хорооны хурал дээр унасан ч харин нэгдсэн чуулган дээр дэмжигдэж  хэлэлцэгдэхээр боллоо.  Хэрэв энэ санал  батлагдвал УИХ-ын гишүүд  олон нийтийн зүгээс чамгүй талархал хүлээх нь дамжиггүй. Үнэхээр л тэд ард түмний төлөөлөл юм бол иргэдийнхээ л санаа бодлын илэрхийлэл  болж баймаар.  Дэд сайдын орон тоог цомхотгох санаачлага гаргасан болон дэмжсэн гишүүдэд талархал илэрхийлэхээс гадна  дэд сайдуудын суудлыг хэвээр байлгахын төлөө саналаа өгсөн гишүүдийн нэрсийг ил тод зарлах нь зөв байх. Хэн нь хэн бэ гэдгийг олон нийт сайн мэдэж аваг.

 Дэд сайдын орон тоо туслах, жолоочоос эхлээд унаа машин, утас шөрмөс гэхчлэн дагалдах хангамж ихтэй. Эдүгээ 17 дэд сайд ажиллаж байна. Үнэхээр төсөв хүндэрч, улаан голоо цохих гээд байгаа бол энэ мэт дэмий орон тоогоо цомхотгож төсвөө хэмнэх уг гаргалгаа, логик нь байх учиртай.  

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор “Засгийн газар төрийн албыг 15 хувиар цомхотгоно гээд жирийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж байгаа. Тэгсэн атлаа дэд сайд нарыг нэмсэн. Дэд сайдыг дагаад туслах, жолооч гээд бий болдог. Зардал өндөртэй”  хэмээн тодотгож байсан юм. Тийм бол энэ өндөр зардлыг хэмнэж чадах эсэхээс УИХ-ын гишүүд оноо авах алдах эсэх нь хамаарах нь байна. Харж л байя.

П.Булган 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригоо(194.126.140.201) 2015 оны 01 сарын 25

нэг талаараа зөв ч юм билүү яаж мэдэж байгаан

0  |  0
Gana(166.170.14.80) 2015 оны 01 сарын 24

Olon ded saidaar yadgiin buun zardal tsomhtgovol taarna ^#(^

0  |  0
Зочин(146.185.28.61) 2015 оны 01 сарын 24

Манайхан нээрээ муулах л хурдан сайлах нь хурдан шүү хийж бүтээе гэсэн нэгийгээ дэмжээд байж болддоггүй юм уу

0  |  0
Уншигч(207.244.89.108) 2015 оны 01 сарын 24

Хүндхэн байгаа засгийн газрыг харин ч авч яваад байгаа юм биш үү юу ч мэдэхгүй байж ингэх нь арайл дэндүү юм бишүү

0  |  0
Нэргүй(146.185.28.58) 2015 оны 01 сарын 24

Дандаа л болохгүй бүтэхгүй гэж байх юм аа хийе бүтээе гэсэн залуу хүмүүсээ доош нь хийж дарахаа болиосой доо энэ хүмүүс

0  |  0
Зочин(124.158.124.156) 2015 оны 01 сарын 24

Харин ч хэцүү үед ЕС болсон хүн ш дээ ажлыг нь л хийлгэ л дээ

0  |  0
Иргэн(146.185.28.61) 2015 оны 01 сарын 24

Сайханбилэг өөрчлөлтийг хийж чадна аа чадна итгэж байгаа шүү

0  |  0
Irgen(146.185.28.62) 2015 оны 01 сарын 24

Yagaad ym hiij ybaa humuusee ingedeg bna aa bolichiooosoi

0  |  0
Зочин(206.190.158.72) 2015 оны 01 сарын 24

замын дунд саад гэж нээрээ юм хийж бүтээе гэхээр нь л энэ мэт ядаргаанууд зөндөө байх юм да худлаа мэдээлэл

0  |  0
Золоо(207.244.89.110) 2015 оны 01 сарын 24

Энэ хүнийг ч өөлж өөнтөглөх ч хүн олон юм даа өөрсдөө нээх сүрхий хүмүүс юм шиг та нар чадахгүй ш дээ

0  |  0
byambaa(202.126.89.199) 2015 оны 01 сарын 24

ene Chimediin balaig zailuuluul taarna.

0  |  0
Зориг(150.129.141.211) 2015 оны 01 сарын 24

Дэд сайдуудын ямар чхэрэг байхгүй.......

0  |  0
irgen(202.179.15.232) 2015 оны 01 сарын 23

lalruuda udahgvi 2016 songuli blno ta nar ahij tord garna gej bodsoni hereggvi ard tvmen tartagta tulj bn

0  |  0
kkk(122.201.20.118) 2015 оны 01 сарын 23

2016 on bolno ter yu sain bodotsgoo mongolchuudaa

0  |  0
Ta hooson tolgoitoi (195.113.132.230) 2015 оны 01 сарын 23

Said ta hoosn tolgoitoi baina

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зүрх судас лекц(202.179.20.74) 2015 оны 01 сарын 23

Хэрэв та Тархи - зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгтэй бол эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал - нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Зөвлөгөө авахыг хүсвэл яаран бүртгүүлээрэй. Утас: 96665038

0  |  0
зүрх судас лекц(202.179.20.74) 2015 оны 01 сарын 23

Хэрэв та Тархи - зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгтэй бол эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал - нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Зөвлөгөө авахыг хүсвэл яаран бүртгүүлээрэй. Утас: 96665038

0  |  0
Top