Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдад асуулга тавилаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

                            МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА

                                                 Асуулга тавих тухай    

Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн чухал ажил бол концессын гэрээ билээ. Шинэчлэлийн Засгийн газар Эдийн Засгийн Хөгжлийн Яамны эрхлэх асуудлын хүрээнд концессын хуулийн дагуу дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор концесс хариуцсан хэлтэс байгуулж, концессын гэрээгээр хийгдэх үйл ажиллагааны жагсаалтыг шинэчлэн баталж, зарим томоохон гэрээнүүдийг байгуулсан.

Иймд Концессын тухай хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13; 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна.  Үүнд:

    Концессын тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар ямар салбарт, хэчнээн концессын гэрээг байгуулаад байгаа болон түүний хэрэгжилтийн явц байдал, үр дүнгийн талаар,
    
    “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам, “Дулааны V цахилгаан станц төсөл” болон Нийслэл Улаанбаатар хотыг зарим аймагтай холбох авто замын барилга байгууламжийн төсөл зэрэг концессын гэрээгээр хийгдэж буй ажлын явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус тус ирүүлнэ үү.
    
    Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

        Хүндэтгэсэн,
        УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Р.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(159.253.145.150) 2015 оны 01 сарын 24

Ажлаа хийж чадахгүй байж юун асуулга вэ?????

0  |  0
Нэргүй(146.185.28.58) 2015 оны 01 сарын 24

Энэ Амаржаргал болиосой доо

0  |  0
иргэн(112.72.13.196) 2015 оны 01 сарын 23

Амаржаргал одоо МАН-тай нийлж засгаа бужигнуулах тактикт шилжинэ. МАН засаг унагах тоглоомонд дуртайг хэлэх үү уухайн тас шүүрч аваад Сайханбилэгийн засгийн маанийг дор нь уншаад өгнө л дөө. ИНгээд энэ бужигнаан дундаас мань Амаржаргал ерөнхий сайдын суудалд хэдэн сар сууж хэдэн юм цохиж аваад ИХ хуралд нэр дэвшинэ. Ийм л юм удахгүй өрнөнө дөө.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зүрх судас лекц(202.179.20.74) 2015 оны 01 сарын 23

Хэрэв та Тархи - зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгтэй бол эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал - нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Зөвлөгөө авахыг хүсвэл яаран бүртгүүлээрэй. Утас: 96665038

Top