Ажил, сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Замын түгжрэлээс болоод сургууль, цэцэрлэг, төрийн албаны ажлын эхлэх, тарах цагийг ирэх даваа гарагаас өөрчлөх талаар мэдээлсэн. Гэвч албан ёсоор цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй тул ирэх даваа гарагаас одоо мөрдөгдөж байгаа хуваарийн дагуу ажиллах юм.  Учир нь энэ асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй бөгөөд албан ёсны захирамж гарахаар иргэдэд мэдээлнэ хэмээн албаныхан мэдэгдлээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top