УИХ-ын чуулган өнөөдөр цаг сунган хуралдаж төсвийн тодотголыг батална

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр цаг сунган хуралдахаар болсон байна. Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж дуусгн, хуулийг батлахаар болсон байна.

Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Дээрх хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийхийн өмнө УИХ түр хугацаанд хуралдаанаа завсарлуулж, энэ хооронд холбогдох байнгын хороод хуралдаж, дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batka(180.149.78.20) 2015 оны 01 сарын 23

Hvvhdiin mongo odongiin mongo halamjiin asuudlaa hurdan shiidehgui bol ard tvmen chin getsvvdlee noen saidaa

0  |  0
Top