Жүжигчин Н.Мөнхсоёл дахин аймшгийн киноны гол дүр бүтээжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 23

Жүжигчин Н.Мөнхсоёл “Боловсрол” телевизийн “Мөрдөгч” олон ангит уран сайхны кинонд мөрдөгч бүсгүйн дүрээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Тэгвэл жүжигчин бүсгүй “Кино цамхаг” студийн бүтээл “Хүүхэлдэй” адал явдалт аймшгийн киноны гол дүрийг бүтээжээ. Уг кино өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Н.Мөнхсоёлын хувьд урд нь “Хөлтрөг” аймшгийн киноны туслах дүрд тоглосон “туршлагатай” аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top