УИХ цаг сунган хуралдаж хуулиудыг бөөндөж батлав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 24

Өчигдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж  гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэнээр  батлав.

Түүнчлэн  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлэгдсэн багц төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Үүнд,  Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжин баталлаа. 

Мөн Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийг тогтоох тухай хуулийн төсөл болон  Нийслэлийн агаарын бохирдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэж батллаа. Ийнхүү олон хоног дуншсан хуулиудыг  УИХ цаг сунган хуралдаж бөөндөж батлав.

Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж,  Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг мөн баталлаа.

А.Алтантуяа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах (108.66.135.20) 2015 оны 01 сарын 25

Хулхиджээ

0  |  0
Top