Маргаашаас хүйтэрч цас орно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 24

Ус, цаг уурын орчны шинжилгээний газраас  маргаашаас ихэнх нутгаар хүйтэрч цас орохыг анхаарууллаа.

Энэ сарын 25-нд ихэнх нутгаар 26, 28-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Эх сурвалж:tsag-agaar.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top