Ерөнхийлөгч даваа гаригт эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 24

Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөж байна.  Тус уулзалтад оролцолж байгаа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх долоо хоногийн даваа гаригт буюу нөгөөдөр  эх орондоо ирэх ажээ. Тэрбээр нэгдүгээр сарын 17-нд эх орноосоо мордсон бөгөөд Даэвросын уулзалтын өмнө буюу  нэгдүгээр сарын 18-20-нд хооронд  Чех улсад төрийн айлчлал хийсэн юм.

Айлчлалын хүрээнд  БНЧУ-ын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимд зочилсон. Анх 1348 онд байгуулагдсан 600 гаруй жилийн түүхтэй, дэлхийн ууган их сургуулиудын нэг юм. Чех улсын Засгийн газрын тэтгэлгээр таван оюутан Чех улсад суралцдаг, 1955 оноос хойш 300 гаруй монгол  иргэн тус улсад дээд боловсрол эзэмшжээ.

Тэрбээр айлчлалынхаа үеэр  “Монгол, Чехийн бизнес форум”-д оролцож, Чехэд ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдтэй уулзсан юм. Эдүгээ Чех улсад Монгол Улсын  5311 иргэн ажиллаж  амьдарч байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top