Маргааш харцага цолтонд хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 24

Маргааш бөхийн барилдаан болно. Тодруулбал, Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан маргааш 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох аж.  

Хүндэтгэл үзүүлэх барилдаан ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд  аймаг улсын цолтой бөхчүүд  ихэвчлэн зодоглодог.

Эдүгээ манай улсад  нийт 38 харцага цолтон байдаг бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэх барилдааныг  2006 оноос зохион байгуулж ирсэн юм. Өнгөрсөн жилийн хүндэтгэлийн барилдаанд Улсын гарьд Д.Рагчаа түрүүлж байв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top