УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 25

2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 26-ААС 30-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

 

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

 

01 дүгээр сарын 26-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

 

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

 

01 дүгээр сарын 26-ны Даваа гарагт:

  • “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувийн хамгаалалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
  • Монгол Улсаас БНХАУ-д мах экспортлох асуудлаар бодлого боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Чөлөөт бүсийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
  • “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
  • Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
  • “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 111 тоот танхимд.

01 дүгээр сарын 27-ны Мягмар гарагт:

  • “Эрүүл элэг-Эрүүл Монгол хүн” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “А” танхимд;
  • Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс “Макро эдийн засгийн Т21 загвар”-ыг танилцуулах семинар 09.00 цагаас “Б” танхимд;
  • Соёлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

 

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 

01 дүгээр сарын 27-ны Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2014.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, санкцтай холбоотой асуудлаар, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төрийн байгууллатын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Байгаль орчны төлөв байдлын 2014, 2015 оны тайланг сонсох;
  • Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
  • Бусад.

4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Өргөдлийн байнгын хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай;
  • Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн ажиллах чиг үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай;
  • Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан ажлын хэсэг байгуулах тухай 2014 оны 02, 10 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай;
  • Бэлчээрийн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдлийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай;
  • Өргөдлийн байнгын хорооны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай;
  • Өргөдлийн байнгын хорооны 2014 оны шийдвэрүүдийн хэрэгжилтийн тухай.

01 дүгээр сарын 28-ны Лхагва гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:


 

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top