Дүүрэг бүрт Сар шинийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 25
Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн 6 дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Бөхийн өргөөний гадна талбайд, “Тэнгэр” бөөний худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбайд, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Урт цагааны зүүн талын гадна талбайд, Баянгол дүүрэгт “Лион” тауэрт, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК-д, “Номингийн тав трейд” ХХК-д, “Хоум плаза”-гийн дотор талбайд, “Улаанбаатар импекс” ХХК-д, Сонгинохайрхан дүүрэгт “Силвер” худалдааны төвд, “Сувдан” төвийн дотор талбайд  тус тус  зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-наас эхэлсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл үргэлжлэх юм. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монголд үйлдвэрлэв”  Цагаан сар үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Мишээл экспо”, “Шөнийн зах”, “Драгон” төвд зохиохоор төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top