Цахим газар өмчлөлтийн II шат эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан дараагийн ээлжийн байршлуудад цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагааг эхэллээ.

Энэ удаад шинээр

  • Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой,
  • Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай, Бага цуурайн ам,
  • Багануур дүүргийн Тариан булагийн 2-р хэсэг,
  • Баганхангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсэг зэрэг 5 байршилд нийт 12 388 иргэнд,

Өмнөх 5 байршлаас

  • Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам,
  • Багануур дүүргийн Тариан булагийн 1-р хэсэг,
  • Баганхангай дүүргийн Бор үзүүр гэсэн 3 байршилд нийт 1431 иргэнд цахим системээр газар өмчлүүлэхээр үйл ажиллагааг зохион байгуулна.

Цахим системээр иргэдээс газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хуанлын 15 хоногийн турш үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top