Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын хурлын А танхимд аас эхэлнэ. Хуралдаанаар хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам батлах тухай, нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журам батлах тухай, шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж оролцоно. 2014 оны шүүн таслах үйл ажиллагааны дүн мэдээг танилцуулах бөгөөд шүүхийн шийдвэрийг ухаалаг гар утсаар харах боломжтой болсон талаар мэдээлнэ.

11.00 цагт Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам MN-25 телевизийн байранд огцрохыг сануулсан машинтай жагсаалын тухай мэдээлэл хийнэ.

11:30 цагт  МАХН-ын дэргэдэх АШЁМЭХ-ны эмэгтэйчүүд сургууль, цэцэрлэгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах 620 хүүхдийн суудалтай бага сургууль аас нээлтээ хийж хүүхэд багачуудаа хүлээж авна.

12.00 цагт Чингис хааны талбай дээр НОЁН УУЛАА АВАРЪЯ тайван жагсаал болно.

12.00 цагт Туульч Увхийн Батын хайлсан “Бум Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” туулсийн бичлэгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгт хүлээлгэн өгөх ёслол болно.

Өнөөдөр ХХААЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нөөцийн мах бэлтгэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top