Египетэд үймээн болж, 18 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Египетэд засгийн эрхийг эсэргүүцсэн иргэд, цагдаа нарын хооронд үймээн дэгдэж 18 хүн амиа алдсан тухай мэдээллээ. Орон нутгийн телевизээр гурван цагдаа амиа алдаж, хэдэн арван жагсагч бэртсэн хэмээн ярьжээ.

 Жагсаал бямба гарагт Кайр хотод эхэлж улмаар ням гарагт мөргөлдөөн болон ширүүссэн байна. Египетэд 2011 онд эхэлсэн “Арабын хавар” хувьсгалын үймээн одоог хэр нь намжаагүй бөгөөд Хосни Мубаракийг засгийн эрхээс буулгасны дөрөв дэх жилийн ой ийнхүү жагсаал тэмцэлтэй өнгөрсөн аж.

 Хамгаалалтын алба, цагдаагийн хүчин хотын Тахрирын төв талбайг хамгаалалтад авч, хөл хорио тогтоожээ.  Мөн өнгөрсөн жилийн яг энэ өдөр ард түмэн жагсч бас л тодорхой тооны иргэд бэртэж гэмтсэн байдаг.

Жагсаал зөвхөн Кайр хот бус өмнөд Александриа хотод хүчээ авч тэнд хэд хэдэн иргэн цагдаа нарт буудуулан өөд болжээ.

Т.Бат

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top