Грекийн парламентын сонгуульд “Syriza” олонх суудал авлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Эдийн засгийн хатуу бодлогын эсрэг үзэлтэй “Syriza” улстөрийн нам Грект болж өнгөрсөн сонгуульд олонхийн санал авлаа. Тус нам парламентад нийтдээ 149 суудал эзэмших болж, санал өгөгсдийн 75 хувийг өөртөө эргүүлж чаджээ. Одоо энэ нам засгийн эрхэнд гармагц Европын холбооны асар их өр зээлийн барагдуулах, эдийн засгаа чадавхжуулах чухал даалгавар ирж байна.

Syriza” нам нь Грекийн улстөрд эдийн засгийн хатуу бодлогын эсрэг үзэлтэй, зүүний чиглэлийн хүчин гэдгээрээ алдаршсан байдаг. Намын дарга Алексис Тсипрас намаа сонгуульд ялсны дараа “Грек шинэ түүхээ бичих ёстой” гэсэн байна.

Харин тэдний хүчтэй өрсөлдөгч байсан “New Democracy” нам ялагдал хүлээсэн аж.

 Удахгүй суудлаа хүлээлгэж өгөх ерөнхий сайд Антонис Самарас сонгуульд ялалт байгуулсан Тсипраст баяр хүргэж, улс орны өнөөгийн нөхцөл байдлыг тогтвортой байдалд хүргэхийг хүсчээ.

Т.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top