Өнөөдрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Ашигт малтмалын газар өнөөдрөөс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаар болсон байна. Өргөдлийг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлэн хүлээн авахаар болсон бөгөөд энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилготой аж. Мөн өргөдөл гаргах дугаарыг цахим хэлбэрээр олгохоор болсон байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.8 хувь буюу 31 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөөд байгаа бөгөөд үүнээс 20.9 га сая талбайд өргөдлийн журмаар, 10.1 сая  га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай  зөвшөөрөл олгохоор болжээ.

Эхний ээлжинд нутгийн баруун хагаст хамрагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох аж.

 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top