АНУ-ын ерөнхийлөгс агсан Абрахам Линколны эд зүйлсийг Даллас хотод дуудлага худалдаагаар борлуулжээ. Түүний амьд сэрүүндээ бичиж байсан ил захидал, тэмдэглэлийн дэвтэр тэр ч бүү хэл үснийх нь нэг хэсгийг дуудлага худалдаанд оруулсан байна.
Линколны үсний ширхэг л гэхэд дангаараа 25 мянган ам.доллар хүрсэн бол бусад эд зүйлс нь 800 мянган “ногоон”-оор үнэлэгджээ. Мөн түүний туслах Жонн Уилкэс Бүтдээ бичсэн захидлын нэг хэсэг 30 мянга хүрсэн бол иргэний дайны үед ашиглаж байсан эд зүйлс нь 25 мянгаар зарагдсан аж. Линколны амьд сэрүүндээ эдэлж хэрэглэж байсан 300 гаруй эд зүйлсийг 1963 онд Доналд Дау хэмээх эр эзэмшиж байсан бөгөөд өөд болохоосоо таван жилийн өмнө Техасын үндэсний түүхийн музейд хандивласан байдаг.
Доналд Дауын хүү Грег ерөнхийлөгч Линколны өөр бусад эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулж, ашгийг нь буяны үйлсэд хандивлахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Т.Бат
Сэтгэгдэл ( 0 )