Коммент: “Түүнд Хөдөлмөрийн баатар цол өг”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Энэ бол өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр хамгийн их тархсан үг байлаа. Учир нь Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 33 дахь түрүүгээ итгэл төгс хүртэж, сүмо бөхийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн олон түрүү хүртсэн бөх боллоо. Тиймээс Монголчууд их аваргаа уухайлан дэмжиж, одоо түүнд “Хөдөлмөрийн баатар” цол өгөх цаг нь болсон гэж үзэж буйгаа илэрхийллээ.

 Тэр одоо хэний ч өмнө нь алхаж байгаагүй замаар алхана. Одоо үеийн үед сүмо бөхийн дээд амжилтыг Монгол хүн эзэгнэдэг гэсэн сайхан амжилтаар бахархаж явах болов. Ингээд бид түүний амжилтын талаарх олон нийтийн сэтгэгдлийг “Коммент” булангаараа онцолж байна.

  •  44 жилийн дараа Монгол хүү сумогийн дээд амжилтыг эвдлээ. Мөөеө аварга өөрөө агуу, бас гайхамшигтай хүү төрүүлжээ..

Sedvanchig.Ts ‏@sedvanchig

  • 1700 жилийн түүхтэй Японы сүмогийн рекордыг эвдэж эзэн хааны цомыг 33 дахь удаа хүртсэн М.Даваажаргалдаа баяр хүргэе.

Luvsanvandan Bold ‏@boldlu  

  •  Японы мэргэжлийн сумогийн түүхэн дээд амжилтыг эвдэж, эзэгнэсэн Их аварга Хакүходоо баяр хүргэе.

Норовын АЛТАНХУЯГ ‏@altankhuyag_mn 

Delgersaikhan.T ‏@DelgersaikhanTu 

  •  Хакүхо М.Даваажаргал ганц ч уналгүй түүхэн дээд амжилтын эзэн боллоо. Баяр хүргэе!

Чимиддорж ДАВААБАЯР ‏@Davaabayar_ch

  •  Агуу Ёкузана Дагвадорж байгаагүй бол бид өнөөдөр бид Хакухогийн их амжилтыг харахгүй ч байсан байж мэднэ. Тийм болохоор Аса аварга бол агуу том хаалга билээ

Б.Ганчимэг сэтгүүлч ‏@ganchimeg6163   

  • Манай наадмыг гадны бөх авсан бол дуусаа. Япончууд харин ч их хүлээцтэй хүмүүс юм.

ГАНЖИЙ ‏@gan_jii  

  •  Монголд хэдэн тамирчид нь сайхан мэдээ эерэг сэтгэгдэл авчирч, Улстөрчид нь яг эсрэгээр хийх юм даа..,

Б.Баяр...... ‏@Arslangiinord 

  • Домог эндээс эхэлж байгаам даа :-) Домогт их аваргадаа илүү их домгийг бүтээхийг хүсье! Эхнэрээ марталгүй хэлсэн ухаалаг аварга даа.

Luvsanvandan Bold @boldlu

  • Манайхан сумод очоод барилдааны хэв маягт өөрчлөлт оруулсан төдийгүй ярилцлага өгөх хэв.маяг их өөрчлөлт оруулсан гэж боддог. Илүү чөлөөтэй.

TAABAP ‏@MrErdene  

  • Футабияма ояката Хакуход ялаад олныг шуугиулдаг бех биш, ялагдахлаараа олныг шуугиулдаг бех болоорой гэж хэлж байж.

Buyantsogtoo ‏@buyantsogtoo   

  • FB -IIN aarhalaas.. Aarhalgui ch yahav dee.buhiin udam damjsan avargaaraa Avargiin huu Arliig donslogoson AVARGAA gj

Javzaa ‏@7505Agar   

  •  Энэ түрүү Монголын 66 дахь Сүмогийн дээд зиндааны түрүү аж. Нийт 466 түрүү байдаг юм байна. Монголчууд 15%-ийг хэдийнээ дүүргэжээ.

Аригуун ‏@ariguunb  

  •  Наадмаар нэг япон хүрч ирээд манайхантай барилдаад даваад бвал манайхан нийлж бгаал хэмх нүдэх бхдаа хаха

M.Garid ‏@solgoigarid

  •  18 жилийн тэртээ мэргэжлийн сумогийн дээд зиндаанд Монгол хүү анх удаа гарч ирж байсан бол өнөөдөр талын Монголын өөр нэгэн хүү түүхэн амжилтыг нь авчихлаа!

Amarsaikhan Enkhboldbaatar

  •  Хакухо аваргыг үндэснийхээ спортын аврага блсныг хүлээн зөвшөөрнө гэдэг бол Япончууд ямар мундаг хүний чадлыг хүлээн үнэлдгийг харуулав.

Tsetsegee Sumiya ‏@hostelsmongolia  

  •  Мөнхбатын Даваажаргалд баяр хүргэе. Дэлхийд, 130 сая хүнтэй арлын оронд монгол хүний чадвар, ид хавыг үзүүлж чадлаа. Бахархаж байна

Түвшинтөгс_UB ‏@tuvshintugst 

  •  33 түрүүлсэн Хакухоаварга Сумогийн түүхэн аварга Тайхогийн амжилтыг эвдсэн. Тайхо Украин-Япон цустай бөгөөд 71 насандаа зодог тайлжээ.

Jacob Schlesinger ‏@JMSchles 

  •  Аргагүй л нэг Дархан аваргын тасархай юм даа...

Жанчивын Жамсрандорж ‏@Bodhi4656 

  •  Япончууд ч том юм.. Үндэсний спортынх нь дээд амжилтыг гадаад хүн эзэмшиж байхад зүгээр л... Аргагүй өөр олон олон бахархал бүтээсэн хүмүүс

@Khangai_D 

  • Анх Хавайн бөхчүүд барилдаагүй бл Монголчууд ийм амжилт гаргаж чадахгүй бсн. Учир нь Хавайчууд бүх хавчлага, дарамт шахалтыг туулж, арилгасан.

МАЗААЛАЙ ‏@mazaalaimaaz 

  •  Япончууд түрүүлээд Хөдөлмөрийн баатар өгчих байхдаа.

Наранбаатар Лүндэг ‏@Naranbaatarl  

  •  Хакухогоор бахархахаасаа гадна Япончуудыг өрөвдөх сэтгэлтэй бай. Тэд бас л ард түмэн шүү. Монгол наадамд нэг Япон 33 түрүүлбэл бид яах бол оо.

Kharnuud Olzbiligt

  •  Хакухог хэн ч дийлэхгүй ээ. Тиймээс бусдаас илт давуу түрүүлэх нь ойлгомжтой байсан. Хакүхо бол зодог тайлах гэж байгаа карьер нь дууссан их аварга биш. Би түүнийг 40 дэх түрүүгээ аваасай гэж хүсч байна. Хэрэв тэр энэ эрчээрээ байх юм бол би үүнийг боломжтой гэж үзэж байна

Сүмогийн холбооны ерөнхийлөгч Хитаноуми

  •  Их аварга Хакүхо ялагдашгүй, дийлдэшгүй болж дархлагдав. Сүмо бөх монгол хүний амжилтаар түүхийн уртад, зууны туршид бахархаж явах учир бүрдэв.

News.mn

  • “Цагаан гарьд” Эзэн хааны цомыг 33 дахь удаагаа хүртэж, сүмогийн бүх цаг үеийн манлай бөхөөр тодорч байна. Тэрээр мэргэжлийн сүмогийн түүхэн том амжилтыг эвдэж чадлаа. Аварга аваргаараа төрдөг гэж аргагүй л үнэн юм.

zindaa.mn

  • “Аварга аваргаараа төрдөг” гэж үг бий. Хакухо Даваажаргалд энэ үг хамаарна. Хакухо мэргэжлийн сүмогийн амьд домог боллоо. Олон мянган жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмогийн хамгийн агуу дээд амжилтыг монгол хүн эвдлээ.

www.mminfo.mn

  • Дархан аварга Ж.Мөнхбатын хүү М.Даваажаргал ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоон 33 дахь түрүүгээ хүртэж, арлын Япон орны төдийгүй Монголын түмнийхээ магнайг тэнийлгэлээ. Японы ард түмний домогт их аварга Тайхогийн 32 удаа эзэн хааны цом хүртсэн амжилтыг Ёкозүна Хакүхо 33 болгож амлалтаа биелүүллээ. 

factnews.mn

  • Хакүхо давж мэргэжлийн сүмод 33 дахь түрүүгээ хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр өөрийн хүндэлдэг домогт Тайхо аваргын амжилтаас нэгээр илүү гарч сүмогийн оргилд хүрсэн нь энэ.

chuhal.mn

  • Монгол түмэн энэ өдрүүдэд Хакүхо М.Даваажаргалаар бахархаж байна. Тэр одооноос сүмогийн ноён оргилд хүрлээ. Цаашид ч хэд хэдэн түрүү авах нас түүнд байна. Монгол түмэн түүний удахгүй 40 дэх түрүүгээ авна гэдэгт итгэлтэй байгаа билээ. 

Eagle.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin (202.55.180.8) 2015 оны 02 сарын 02

yfon ulc mash xoliin xaraatai ulc judo boxoo delxiin xemjeenii sfort bolgoj chadcan odoo sumogoo bac delxiin sfort bolgox gej bui baixaa tegexdee manai mongoll boxchuud bac aguu baina .manai xoer ard tumen tun adilxan dainch ulc azid tacarxai gurban undecten mongol yfon enetxeg um

0  |  0
gamaa(202.179.15.236) 2015 оны 01 сарын 31

Odoo mongol hund l baigaa yam baih dusal tus baina uu hunii uuriinhuu gargasan amjilt olson ololtond yar l hyrgii busadiin tuluu huuhig l harah .....

0  |  0
Money(202.55.191.130) 2015 оны 01 сарын 30

Ter Mongoliin bish mungunii tuluu hudulmurlusniig Mongolchuud odoo boltol oilgohgui baigaa ni emgenel.

0  |  0
Бат(202.70.33.62) 2015 оны 01 сарын 29

Дээр Ганчимэг сэтгүүлч гэдэг Дагвадоржийг энд нэг их нөлөөтэй юм шиг донгосчээ. Харин тэрний оронд Д.Батбаярыг нэрлэсэн бол онох байлаа. Дагвадорж бол Сумод дээд цол хүртсэн боловч эхэнд нь биш дундуур нь орж ирээд өөрийнхөө овилогогүй зангийн төлөөсөнд гараад явчихсан л хүн шүүдээ.

0  |  0
Zochin(202.179.29.154) 2015 оны 01 сарын 27

Amjilt husie!

0  |  0
Banid(76.218.69.21) 2015 оны 01 сарын 26

Yun hodolmoriin baatar ve? Mongol ulsiin baatar tsol olgoh n zov bizdee

0  |  0
Zochin (31.33.41.104) 2015 оны 01 сарын 26

Baatar gavyat gedeg ymaa bolimoor ym

0  |  0
dungaa(202.55.180.8) 2015 оны 01 сарын 26

balai ulc torchidtei mongoliin neriig gargaj baigaa aguu tamirchidiig buu zuirle

0  |  0
зочин(103.229.122.163) 2015 оны 01 сарын 26

удахгүй хакүхогийн амжилтийг бас нэгэн монгол аварга эвдэх байх даа гоё юм болохнээ

0  |  0
зочин(175.223.32.147) 2015 оны 01 сарын 26

энэ тэнэгүүдийн бичиж бгааг хараачээ?япон бөх сумогоороо барилдаж чадахгүй байж !монгол үндэсний бөхөөр нэг өдөр 9давж түрүүлж чадах уу?жаахан боломжтой юм яриач!3хан сая хүнтэй ч 120сая бас орон орноос шилэгдэж очсон аавийн хөвгүүдийн дээр зогсож бна гэж бодооч!

0  |  0
H(103.26.193.195) 2015 оны 01 сарын 26

Bayar hurgi huu min 5 nasnasa ulaan fen n bolson Xahoxogin mongold barildad turulegui geed nude havdtal tsirked uilad odo ch xakuxo l ged bdgin harin nada Davgagin shn hurts shinleg barildanudig dahin uzmer sngddag da Xakuxo min aguu gurnii buyanig uurin huch uhanara avch bgad bayar hurgie Davga jil bolgon l turuhud mashin ugud l bdgin 33 toogoo myalagad tursun nutagta 33 mashin tgd 3 n emneleg baruilchaacg yadurchihguishte terbumtan boltson wm chin

0  |  0
Иргэн (103.9.91.146) 2015 оны 01 сарын 26

Аваргыг хүндэлдэг л дээ. Гэхдээ япон хүнтэй гэрлэсэн нь үнэхээр таалагддагүй. Уг нь Монгол удмын монгол хүн удмаас нь төрөхгүй гэж бодхоор онцгүй санагддаг юм.

0  |  0
Баяр(207.181.234.177) 2015 оны 01 сарын 26

үнэхээр их хөдөлмөр шүү. Хөдөлмөрийн баатар өгье.

0  |  0
Top