”Лиценз авахад ашиглах VPN төхөөрөмжийг туршилтын журмаар тараасан”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

АМГ-аас тарааж хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг явуулахдаа VPN гэх төхөөрөмжийг ашиглаж байгаа. УГ төхөөрөмжийг 9 компанид урьдчилж олгосон гэх мэдээлэл манайд ирсэн тул энэ талаар АМГ-ын мэдээллийн ажилтнаас тодрууллаа.

VPN нь ямар зориулалттай төхөөрөмж вэ?

- Virtual Private Network буюу хиймэл хувийн сүлжээ болох давхар хамгаалалт, хяналтын систем байгаа. Энэхүү төхөөрөмжийг худалдан авснаар өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтэрнэ. VPN төхөөрөмж нь 280 мянган төгрөгийн үнэтэй. Төлбөрийг "Аксэнсэ Айти суппорт" ХХК-ийн "Хас" банк дахь 5000010281 тоот дансанд төлснөөр системийг ажиллуулах нууц үгийг дамжуулж өгнө. Үүгээрээ нэвтрэн өргөдөл гаргах дугаарыг авна.

- Өөр нэмэлт төлбөр төлөх үү?

-  VPN төхөөрөмжийг худалдаж авсны дараа сунгалт хийнэ.  Хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлавал модемтэй төстэй. Төхөөрөмжид нэвтрэхийн тулд сард 2 сая, долоо хоногт 500 мянган төгрөгийг Төрийн сангийн 900018003 тоот дансанд тушаана. 26-наас эхлэн VPN төхөөрөмжиндөө нэвтрэн өргөдлийн дугаар авсан аж ахуй нэгж нь хайгуулын  тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн үйлчилгээний хураамж болох 250 мянган төгрөгийг Төрийн сангийн дээрх дансанд тушаана. 

- Танайхаас 9 компанид энэ төхөөрөмжийг урьдчилан олгож, давуу байдал олгосон гэх мэдээлэл байна?

Төхөөрөмжийг хэрхэн ажиллаж буйг шалгахаар туршилтын журмаар хэрэглэсэн байгаа. Тараасан зүйл байхгүй. 

- Одоогоор хэдэн компани энэ төхөөрмжийг худалдаж авсан байгаа вэ?

Барагцаагаар 400 гаруй хүн худалдан авсан байна. Яг албан ёсны тоо бол гараагүй.

- Төхөөрөмжийг  хэрхэн авах вэ?

- Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох буюу энэхүү зөвшөөрлийг авахыг хүссэн хуулийн этгээд АМГ-т ирж бүртгэлийн хуудсыг үнэн зөв бөглөнө. Бүртгэл хийлгэх иргэн нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагааг хавсаргах бөгөд мөн гадаадын хөрөнгө оруулалтын байдал, хувь хэмжээг тодорхой тусгасан байна. Ингэснээр өргөдөл гаргах дугаар болох цахим системд нэвтрэх VPN төхөөрөмжийг худалдан авна.

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
denzen(150.129.142.204) 2015 оны 01 сарын 27

25 $ unetei flashiig yamar unetei shahdag hylgaichyyd ve.

0  |  0
х(103.26.194.12) 2015 оны 01 сарын 26

атг унтаж байгаму

0  |  0
25000 (203.91.119.101) 2015 оны 01 сарын 26

Наад төхөөрөмж чинь 25000 гэдэг юм ш дээ хогоор нэг байдаг

0  |  0
Top