ISIS олзны япончуудын нэгийг нь хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Лалын исламист левантуудаас бүрдсэн ISIS зэвсэгт бүлэглэл Япон улсын хоёр иргэнийг барьцаалж, Токиогоос 200 сая ам.доллар нэхэмжилж байсан билээ. Тэд гурав хоногийн дотор мөнгө шилжүүлэхгүй бол олзны иргэдийг хөнөөнө гэж байсан юм.

Харин Японы Засгийн газар олзны хоёр иргэнээ авахын тулд бүхнийг хийж байсан ч заасан хугацаанд амжаагүй улмаас Харуна Юукаваг гэмт бүлэглэлүүд хөнөөсөн байна. Түүний амийг хороосон гэдгээ ISIS интернэтэд байршуулсан видеонд өгүүлсэн гэнэ. Тэд олзны нэг иргэнийг өчигдөр хөнөөсөн аж.

Интернэтэд тавьсан 38 секундын бичлэгт Харуна Юукаваг хороож буйг илтгэсэн видео бичлэгийг хавсаргахын сацуу олзонд байгаа нөгөө иргэн Кенжи Готог ойрын хугацаанд 200 сая ам.доллар шилжүүлэхгүй бол мөн цааш харуулна гэдгээ ISIS анхааруулав.

Японы засгийн газар амиа алдсан иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлээд, Кенжи Готог суллуулахын тулд бүхнийг хийхээ амлажээ.

Т.Бат 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hun(36.240.203.178) 2015 оны 01 сарын 26

bgaa mongooroo biye unelegchdiig tejeej amidardag uls um bj oorsdoo zoriud ter alan hyadagchdiin uurluu medeelel hulgailah gej yvuulchaad erguuleed heden tsaas ogood avchihad yadag bnaa. muuhai l dotortoi humuusdee ys unendee.

0  |  0
hi(188.23.32.157) 2015 оны 01 сарын 26

Ene muusain zerleguudiig neeree yanaa. Ug ni bol mongo ogch sanxuujuulj davraaxguigeer l ex orniixoo toloo ix geed l xelchmeer bgamda. Neg xun ch bn 200 say.2 ch bn 200say. Tegeed ogoxgui bol ulsad ni ochood bombogdood bx bxda. Iimerxuu xun bish ymiig mongoor xir udaan togtoox uu?!

0  |  0
Top