“Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” худалдаа энэ сарын 27-оос ирэх сарын 4-ний өдрүүдэд болно.

Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо”, “Драгон төв”, “Шөнийн зах” болон нийслэлийн  дүүргүүдэд зохион байгуулагдах юм. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар  Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НЗДТГ оролцож байна.

Төвийн зургаан дүүрэгт дараах байршилд “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

     Дүүрэг

Байршил

1

Баянзүрх

“Скай”  их дэлгүүрийн гадна талбай

Бөхийн өргөөний гадна талбай

“Тэнгэр” бөөний худалдааны төв

2

Сүхбаатар

Цэрэндоржийн гудамж гадна талбайд

3

Чингэлтэй

Тусгаар тогтнолын талбай

Урт цагааны зүүн тал гадна талбай

4

Баянгол

“Leon tower”

5

Хан-Уул

“Скай трейдинг”

 

 

Номингийн бөөний  худалдааны төвийн дотор

 

 

Home плазагийн дотор талбай

 

 

“Номин Их дэлгүүр”

6

Сонгинохайрхан

“Silver” худалдааны төвийн дотор талбай

“Сувдан төв”-ийн дотор талбайд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top