Гацууртын ордын асуудлыг ”шургуулах” гэж оролдсон уу?

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

УИХ дахь бие даагчдын зөвлөл ээлжит мэдээллээ хийлээ. Тэд Гацууртын ордыг стратегийн орд болгохыг эсэргүүцэж байгаа юм. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулгаанаар төсвийэн тодотгол хэлэлцсэний дараа Гацууртын ордын асуудлыг яаран хэлэлцэх гэж байсан талаар ярилаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Өнгөрсөн баасан гаригт 22:00 цагийн үед чуулган завсарласан. Орой 21:00 цагт Ц.Даваасүрэн бид хоёр телевизийн ярилцлагад орохоор явсан байсан. Гэтэл Гацууртын ордын асуудлыг оруулж ирэх гэж байна гээд буцаж ирэхэд “Өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудалд байхгүй шүү дээ” гэж хэлсэн. Яг Гацууртын ордыг оруулж ирэх гэж байсан. Төсвийн тодотгол хэлэлцээд дуусахад Уул уурхайн сайд Р.Жигжид, газрын дарга, бусад холбогдох хүмүүс ирсэн байсан. Тэд ичсэн юм байлгүй, тэгээд больсон. Эрх баригчид яагаад “Гацуурт”-ын ордыг ашиглах гээд улайраад байна вэ? Ерөнхийлөгч хүртэл Ноён уулаа хайрлаж хамгаал, олборлолт хийлгэхгүй, УИХ-ын зүгээс онцгой хяналт тавина” гэж хэлсэн.

Ноён уул 100 жилийн өмнө алттай нь мэдэгдсэн. Тухайн үед олон улсын компани ухаж байх үед Хүннүгийн онгон бунхан илэрсэн учраас Богд хаан зарилга гаргаж олборлолт хийхийг шууд зогсоож байсан түүхтэй. Ноён уул бол байгалийн үзэсгэлэнт газар. Хана бүрээс нь гол горхи урсдаг. Тийм ч болохоор урт нэртэй хуульд орсон. Мөн Хүннүгийн 400-500 онгон, булш бий. Үүнээс 16-г нь л илрүүлсэн байгаа юм. Энэ сайхан түүхэн дурсгалт газрыг бид хөндөж болохгүй. Ноён, Хатан хоёр уулынх нь дунд энэ компани лиценз авчихсан байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нэг өдрийн популизм дууслаа гэж З.Энхболд чуулганы танхимд хэлсэн. З.Энхболд дарга биш УИХ-ын чуулганыг зохион байгуулагч. Гэтэл ажлаа мартчихаад гишүүдийг үг хэлэхэд ард нь дандаа тайлбар тавьж, доромжлох маягтай үг хэлж байдаг. Тиймээс Дархан-Уул аймгийн сонгогчдоос уучлал гуйгаарай гэж З.Энхболдод хэлмээр байна. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж математекч, маш их ухаантай хүн. Гэтэл тэр их ухаанаа цөөхөн олигархуудын төлөө зориулаад байна. Ард түмэн бүсээ дээрээсээ чангалах ёстой гэж хүсч байгаа. Гэтэл дэд сайдуудаа хамгаалаад үлдчихлээ. Энэ асуудлыг бид Үндсэн хуулийн цэцэд өгнө. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал болон дэд ерөнхийлөгч нарт нь хариуцлага тооцох асуудлыг тавина" гэлээ.

Л.ОД

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ntthythryb(112.72.13.20) 2015 оны 01 сарын 26

ганбаатар популизм хийгээгүй. харин тэр дэд сайдууд чинь үнэхээр хийх ажилгүй,жинхэн паразитууд байгаа юм даа. сайд нь хажиглаад юунд ч хавтуулдаггүй, сайд гадна дотны хүнтэй уулзаж байхад хусам горьдсон хүүхэд сэм зэм шагайж бариад хулгайч хүүхэд шиг өрөвдөлтэй, өлөн,гөлөн царийлсан юмнууд байдаг юм. за тэгээд сайд нь хүн юм болохоороо дандаа бас хөөгөөд байж чадахгүй, сэм зэм үүд онголзуулаад гүйгээд байхаар нь дуудаж оруулж ирээд уулзаж байгаа хүмүүстэй танилцуулсан болно. мань дэд сайд харин хацар нь амь орж ирээд их л чухал цахайлж ирээд л ”за би хамтарсан засгийн газарын бүтэц бүрэдхүүни

0  |  0
Top