”Micosoft” сод бүтээлээ танилцуулав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Билл Гэйтсийн үндэслэсэн "Microsof"t корпораци технологийн орчин цагийн сонгодог бүтээлүүдийн тоог нэгээр нэмлээ. Шинжлэх ухаан, техникийн хосолсон Holo Lens хэмээх энэхүү бүтээл энгийнээр харвал Google Glass-тай адилхан мэт боловч ажиллах боломж, хийх үйлдэл, гүйцэтгэх үүрэг нь тэс ондоо юм.

 Магадгүй ирээдүйд технологи үл үзэгдэх самбар дээрх олон тооны математик тооцоололд суурилсан виртуаль үзэгдлүүдээр дүүрч болох ба үүний анхны хувилбарыг "Microsoft" зах зээлд гаргалаа.

 Энэ төхөөрөмж 3D орчны хэмжээсээр таны хүссэн өгөгдлийг дэлгэц шаардлагагүйгээр хана, ширээ, тааз гээд ямар ч орчинд бодит мэт харуулна. Компанийн зүгээс хэрэглэгчдээ 5-10 жилийн дараах технологийн хөгжлийг өнөөдөр авч ирж буйдаа таатай байгаагаа дуулгав. Иймэрхүү виртуаль орчин дахь 3D хэмжээст төхөөрөмж Холливудын кинонд л гардагийг бид бүхэн мэднэ. Харин "Microsoft" компани анх удаа Holo Lens хэмээх виртуаль нүдний шилийг хэрэглээнд нэвтрүүллээ.

 Т.Бат 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ооо(172.56.8.45) 2015 оны 01 сарын 28

ирэх намраас л гарч магадгүй гэсэн байсан

0  |  0
Top